Нийтлэлүүд

Vitamin C

2025 оны 02 сарын 24

Жүрж, лимон, брокколи, гүзээлзгэнэ болон улаан чинжүүнд ихээр агуулагддаг витамин бөгөөд усанд уусах чадвартай билээ. Усанд уусах чадвар нь арьсанд гүн шингэхэд нь туслахгүйгээс гадна уг витамин нь өөрөө бас тогтворгүй буюу эмзэг учраас агаар болон нарны гэрэлд өртөхөөс нь сэргийлэх хэрэгтэй байдаг. Шраммекийн бүтээгдэхүүнүүд илүү тогтвортой болон арьсанд гүн шингэх хэлбэрүүдийг нь агуулдаг.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Чөлөөт радикалтай тэмцэнэ
  • Коллагены үйлдвэрлэлийг дэмждэг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Меланины үйлдвэрлэлийг зогсоосноор арьсыг цайруулж нөсөө багасгана
  • Арьсыг толигор болгоно.

Ямар арьсанд тохирох вэ?:

Эмзэг мэдрэмтгий бус, витамин С-гээс харшилгүй бүх төрлийн арьсанд тохирно.


Бусадтай хуваалцах