Нийтлэлүүд

Mugwort

Админ2025 оны 02 сарын 25

Mugwort, also known as Artemisia princeps, ургамал нь Өмнөд Солонгосын соёлд өргөнөөр хэрэглэгддэг арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлага юм.


Үрэвслийн эсрэг үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ: Солонгосын Анагаах Ухааны коллежийн судалгаагаар тус ургамлын навчны ханд нь дерматит өвчний шинж тэмдгийг арилгахад тусалдаг болохыг тогтоосон. Иймд, хэрвээ та эмзэг мэдрэмтгий, үрэвсэлтэй, улайлттай арьстай бол таны асуудлыг шийдэх эцсийн шийдэл нь тус ургамлын ханд байж болох юм.

Антиоксидант үйлчилгээ: Mugwort нь арьсыг хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлсээс (хэт ягаан туяа, тоос, дулаан, салхи гэх мэт) хамгаалахад тусалдаг антиоксидант элементүүдээр баялаг тул эмзэг арьсны арчилгааны маш зөв сонголт.

Арьсны эд эсийг нөхөн сэгээнэ: Зарим биологичид антиоксидантаас гадна Bacillus sp (бактери)-аар исгэсэн Mugwort нь төрөл бүрийн шархыг эдгээх, арьсны эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих чадвартай ба арьсны хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг гэж тогтоосон.

Бусадтай хуваалцах