Нийтлэлүүд

Snail Mucin

Админ2025 оны 02 сарын 25

Snail Mucin /Эмгэн хумсны салст/ нь БНСУ-ын арьс арчилгааны бүтээгдэхүүний хамгийн алдартай найрлагуудыг нэг билээ. Эмгэн хумсны салст нь чийгшүүлэх, тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэж үздэг хэд хэдэн бодисыг агуулдаг. Эмгэн хумсны салст дахь зарим бодисууд нь хөгшрөлтийн эсрэг, шарх эдгээх шинж чанарыг агуулсан байдаг.


Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй: эмгэн хумсны салст нь таны арьсны эсийг гэмтлээс хамгаалж, үрчлээг багасгаж, арьсыг илүү уян хатан болгоход тусалж, хөгшрөлтийн шиж чанар илрэхээс сэргийлдэг. Нэгэн судалгаагаар хүмүүсийн арьсыг лазераар хиймлээр хөгшрүүлж, дараа нь эмгэн хумсаар эмчилсэн байна. Тэдний арьс нь эмгэн хумсаар эмчилгээ хийлгээгүй хүмүүсийн арьснаас илүү хурдан эдгэрч, илүү уян хатан болсон.

Арьсыг чийгшүүлнэ: эмгэн хумсны салстад агуулагддаг гиалуроны хүчил нь арьсыг гүн чийгшүүлж, чийгээ алдахаас сэргийлнэ. Нэгэн судалгаагаар эмгэн хумсны салстын агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүдийн арьс чийгээ илүү удаан барьдаг болох нь тогтоогдсон.

Шархыг хурдан эдгээхэд тусална: зарим судалгаагаар эмгэн хумсны салст нь цацраг туяаны эмчилгээний дараа арьсыг илүү хурдан нөхөн сэргээхэд тусалдаг болохыг тогтоожээ.

Арьсны бүтцийг сайжруулна: эмгэн хумсны салст нь нөсөө толбыг багасгаж, арьсны ерөнхий бүтцийг сайжруулахад тусалдаг. Нэгэн судалгаагаар арьсны эд эсийг бий болгоход тусалдаг эсийн нэг төрөл болох фибробластуудыг нэмэгдүүлж чаддаг болохыг тогтоожээ. Мөн агуулагддаг гликолийн хүчил нь арьсны сорви болон гиперпигментацыг багасгадаг.

Бусадтай хуваалцах