Нийтлэлүүд

Aloe Vera Extract

Админ2025 оны 02 сарын 25

Aloe Vera Extract /Aloe barbadensis/ буюу зуун настын хандыг олон зууны турш эмийн ургамал болгон хэрэглэж ирсэн бөгөөд арьсанд хэд хэдэн ашиг тустай нь батлагдсан. Энэхүү шүүслэг ургамал нь шим тэжээл, антиоксидантаар баялаг тул арьс арчилгааны бүтээгдэхүүнд түгээмэл хэрэглэгддэг.

Алое вера нь витамин В, фолийн хүчил, витамин С, каротин зэрэг амин дэмээр баялаг найрлага юм. Зуун настын навчны шүүсийг гоо сайхны найрлагад ихэвчлэн ашигладаг бөгөөд полисахарид, антрахинон, амин хүчил, гликозид, эрдэс бодис, флавон, фитостерол зэрэг уснаас бүрддэг.

Полисахаридууд нь арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсанд хамгаалалтын бүрхүүл үүсгэхэд дэмжлэг үзүүлдэг.

Фитостеролууд нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг тайвшруулж, чийгшүүлж, чийгшлээ алдахаас хамгаална.

Гликозид нь эсийн эрүүл нөхөн төлжилтийг дэмжиж, антигистамин (харшлын эсрэг) үйлчилгээ үзүүлдэг бол витамин, эрдэс бодис, чухал амин хүчлүүд нь арьсанд тэжээл өгдөг.


Зуун настын ханд нь янз бүрийн арьсны өвчин болон асуудлыг эдгээхэд тусалдаг нь батлагдсан. Үүнд:

  • Хуурайшилт,
  • Psoriasis (арьсны үрэвсэлт өвчин),
  • Арьсны дерматит,
  • Түлэгдэлт,
  • Шарх,
  • Цочрол, улайлт.


Зуун настын хандны бусад ашиг тус:

Чийгшүүлэх: Алое вера нь хуурай арьсанд маш сайн найрлага юм. Арьсыг гүн чийгшүүлж, арьсны чийгийг барьж, хуурайшилтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

Зөөлрүүлэх: Алое вера нь чийгшүүлэгч бодис бөгөөд арьсыг тайвшруулж, зөөлрүүлж толигор зөөлөн харагдуулна.

Хөгшрөлтийн эсрэг: Алое вера нь антиоксидантаар баялаг бөгөөд арьсыг чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалахад тусалдаг. Зуун настын ханд агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөгшрөлтийн шинж тэмдгийг бууруулж, эрүүл, залуу харагдуулахад тусална.

Тайвшруулах: Алое вера нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул мэдрэмтгий эсвэл үрэвссэн арьсанд маш сайн тул улайлт, цочрол, үрэвслийг багасгахад тусалдаг.

Бусадтай хуваалцах