Sam'UХэмнэлт:12,960
Арьсны нүх агшаах, тослог тэнцвэржүүлэх серум 40мл
Тайлбар:
Арьсанд ээлтэй "Galactomyces" найрлага нь арьсны нүх сүвийг зөөлөн цэвэрлэнэ
Арьсны үхэжсэн эсүүд болон нүх сүвний бохирдлыг зөөлөн арилгана
Арьсыг гүн чийгшүүлж, толигор, гэрэлтсэн болгоно
Бүх төрлийн арьсанд тохиромжтой
Эмнэлзүйн шинжилгээнд хамрагдсан бөгөөд арьсны харшил үүсгэдэггүй.
Гол орц, найрлага:
Galactomyces - Японы цагаан будааны дарс буюу саке исгэх явцад гардаг бүтээгдэхүүн юм. Япон, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд өргөн хэрэглэгддэг бөгөөд түүний гол үйлчилгээ нь арьсыг чийгшүүлж, өнгө алдсан арьсыг гэрэлтүүлэхэд оршино.
AHA + BHA + PHA - гурвалсан хүчил нь үхсэн арьсны эсийг гуужуулж, арьсны нүхийг бөглөж батга гаргахаас сэргийлнэ
CICA/Centella Asiatica - арьсны цочрол, улайлтыг багасгахад тусалдаг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Арьсны чийгийг нөхөж, толигор, уян хатан болгоно
Гиалуроны хүчил - арьсыг гүн чийгшүүлнэ.
Хэрэглэх заавар:
Өглөө болон оройн арьс арчилгаанд тонер болон эссенцний араас хэрэглэнэ. Тохиромжтой хэмжээгээр авч түрхээд, зөөлөн иллэг хийж шингээнэ. Бүрэн шингээхийн тулд гарын алгаараа дарах эсвэл хуруугаараа зөөлөн товшоорой.
Зөвлөгөө:
Хэрэглэхийн өмнө бага зэрэг сэгсэрнэ.
# Гоо сайхны бүтээгдэхүүн
# Арьс арчилгаа
# Арьс арчилгааны бүтээгдэхүүн